Сайтуудын Нэгдсэн Холбооны гишүүд “Батламж”-аа гардаж авлаа

Сайтуудын Нэгдсэн Холбооны гишүүд “Батламж”-аа гардаж авлаа

 

Энэ 2 дугаар сард Монголын цахим сэтгүүлзүйд нэгэн том айл өрхөө татаж үүдээ нээсэн нь Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо юм. Энэхүү холбоог Монголын  сайтын холбооны анхны үүсгэн байгуулагчид болон тус холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан бусад нэр бүхий сайтууд, АСК-Мэдээллийн сайтуудын клуб, ямар нэг холбоонд гишүүнчлэлгүй сайтууд нэгдэж байгуулсан билээ.

Сайтуудын Нэгдсэн Холбоонд одоогоор 90 вэбсайт нэгдэж, 2 дугаар сарын 10-ны билэгт сайн өдөр гишүүний Батламжаа гардаж авлаа. Сайтуудын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгчөөр Монгол улсад анхны цахим сэтгүүлзүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж хамгийн анх olloo.mn вэбсайтыг зах зээлд гаргаж ирэхэд гар бие оролцож байсан, bolod.mn сайтын захирал, Монголын Сайтын Холбооны анхны үүсгэн байгуулагч, мэргэжлийн сэтгүүлч, МСНЭ-ийн бага хурлын гишүүн, Цахим мэдээллийн мэргэжлийн төвийн нарийн бичгийн дарга Болодын Мөнхдөл сонгогдсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар "Сант улс медиа” группын Ерөнхий захирал, zaluu.com, uls.mn сайтын захирал, мэдээллийн shuud.mn, mass.mn сайтыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан залуу удирдагч Г.Учралсайхан ажиллах юм.

Нэгдсэн холбоо нь 29 УЗГ, 7 Хяналтын ЗГ-тэй, 9 дэд ерөнхийлөгчтэй ажиллахаар бүтцээ гаргажээ. Мөн Холбооны дэргэд 5 зөвлөх бүхий Бодлогын зөвлөл, Орон нутгийн сайтын зөвлөл, Бизнесийн сайтын зөвлөлүүд тус тус ажиллана.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen