Хуулийн төслүүдийг баталлаа

Хуулийн төслүүдийг баталлаа

 

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2017.02.09/ үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжив. Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулахад асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь дэмжлээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen