Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ

Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

 Шуурхай штаб нь Улсын Онцгой комиссын  даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар шинэчлэгдэн байгуулагдаж, ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан иргэдээс ирж байгаа мэдээллийг ангилах, санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл бүхий гарын авлагыг бэлтгэн хүргэх зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen