Өрхийн эмнэлгээ хаалгасан Гачуурт тосгоныхон жагсаал хийлээ

Өрхийн эмнэлгээ хаалгасан Гачуурт тосгоныхон жагсаал хийлээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт тосгоны "Нова" өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг зогсоосон учир тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчид, Гачуурт тосгоны иргэд өнөөдөр (2021.01.22) жагсаал хийлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 1а/5455 дугаар албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 20-р хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхэлж буй "Нова" эмнэлгийн хамтран ажиллах гэрээг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, тус төвийн эрүүл мэндийн ажилтныг ажлын байраар хангахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт даатгажээ.
"Нова" эмнэлгийн эмч, ажилчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, гаргасан шийдвэрээ эргэн харахыг Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас хүсч байгаа аж.
Хорь дахь жилдээ ажиллаж буй "Нова" эмнэлэг нь Гачуурт тосгоны 10 гаруй мянган иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, хүүхдийн вакцин хийж, групп сунгадаг ганц эмнэлэг болохыг тус газрын оршин суугчид ярьж байна.
"Нова" өрхийн эмнэлгийг хаах болсон шалтгаан нь Гачуурт тосгоны хоёр эмнэлгийн үйл ажиллагаа, санхүүжилт давхардсанаас болсон аж. Тус эмнэлгийн ажилчид хэлэхдээ “Гачуурт эрүүл мэндийн төв нь зөвхөн алсын дуудлагад явдаг, өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилдэг. Харин "Нова" эмнэлгээр энэ тосгоны 9870 гаруй иргэн анхан шатны тусламж, үйлчилгээ авдаг. Бидний үйл ажиллагааг хязгаарласнаас болж иргэд хөнгөлөлттэй эмээ бичүүлж чадахгүй, хүүхдүүд вакцин хийлгэж чадахгүй, групп, халамжийн асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байна” гэв.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen