Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ийн хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоон дахь шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулахын сацуу улс орны хэмжээнд нүүрлэж буй цар тахлын хүнд нөхцөлд байнгын бэлэн байдалд ажиллаж, бараа бүтээгдэхүүний зохиомол хомстол, үнийн хөөрөгдлийг хазаарлаж, хяналт шалгалтыг тогтмол явуулан, иргэдийн итгэлийг идэвх зүтгэлээр дааж, эргэн мэдээлэх зарчмаар олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай бодит үр нөлөөлөлтэй ажилласныг онцолж "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал "Лайк цом”, "Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батламжлав.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen