Кенид хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ

Кенийн баруун хойд нутгийн Баруун Покот тойрогт баасан гарагийн орой хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас 37 хүн амиа алдсан гэж тус улсын холбогдох албаны төлөөлөгчид бямба гарагт албан ёсоор мэдээлжээ.
Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кенятта амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд, бусад хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

“Байгалийн гамшигт нэрвэгдсэн тосгодод аюулаас хамгаалах хүчин болон хүмүүнлэгийн агентлагуудын төлөөлөгчид аврах, эрэн хайх ажиллагааг явуулж байна” гэж Дотоод хэргийн сайд Фред Матианги мэдээлжээ.
Хөрсний гулгалтын улмаас Өмнөд Судан, Уганда улстай хил залгаа оршдог Баруун Покот тойргийн тосгодод хүмүүнлэгийн хямрал нүүрлэжээ. Кенийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, замууд, гүүрүүд сүйдэж, дэд бүтцийн ихээхэн хохирол учирсан тул аврах ажиллагаа явуулахад хүндрэл үүсэж байгаа аж.

Undesten.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen