Билгэ хааны алтан титэм

Билгэ хааны алтан титэм

 

Монголын  Үндэсний  музейтэй  хамтран   “Алтан сан хөмрөг”-т  хадгалагдаж буй  ховор  дурсгалуудыг   танилцуулж  байгаа  билээ. Энэ  удаа  Билгэ хааны алтан титэмийг  танилцуулж  байна.

Холбогдох  он  цаг:  YI-YIII  зуун

Хэмжээ:  өндөр  9.3 см,  урт  23  см

Жин:  80  грамм

Түргийн  Билгэ  хаан  734  онд  тэнгэрт  халихад  түүнд  зориулан  тахилын  онгон  байгуулсан  нь  одоогийн  Архангай  аймгийн  Хашаат  сумын  нутагт  бий.  Уг  тахилын  онгоныг  2001  онд  Монгол-Туркийн  хамтарсан  археологийн  судалгааны  анги  малтан  судлах  үеэр  олон  тооны  алт,  мөнгөн  эдлэл  олдсоны  нэг  нь  энэхүү  титэм  билээ.

 Титэм  нь  алтаар  бүтээгдсэн,  23  см  орчим  хагас  дугуй хэлбэртэй,  5  хэсэг  бүхий юм.  Төв  хэсэгт  нь хошуундаа  эрдэнийн  чулуу  зууж  жигүүрээ  дэлгэсэн  жигүүртэн  байх  бөгөөд  шувууны  их  бие,  өд  сөд,  далавчийг  нь  тод  томруун  сийлжээ.

Түүний  хоёр  хажууд  цэцэг  навчин  хээтэй  дэлбээ  мэт  хэсэг  үргэлжлэх  хийгээд  титэмний  суурь бүслүүр,  их  бие  дээр  эрдэнийн  чулуу  шигтгэж  байсан  нуух  хоногууд  харагдана.  Уг  дурсгалыг  Монгол  Улсын  Засгийн  Газрын  2003  оны  124  тоот  тушаалаар  “Хосгүй  үнэт  дурсгалт  зүйл”-ээр батлагдсан байна.  

Эх сурвалж: www.polit.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen