Одессын алдарт "гарз нохой" гэгч Давид Курляндын амьдралаас

Одессын алдарт "гарз нохой" гэгч Давид Курляндын амьдралаас

 

Найруулагч Сергей Урсулякын хийсэн "Устгах ажиллагаа" хэмээх олон ангит урансайхны кино 2007 онд анх дэлгэцнээ гарч, жүжигчний гайхалтай сайхан тоглолт, сэтгэл догдлуулсан үйл явдлаараа олон сая үзэгчдийн сонирхлыг татсан билээ.


Энэхүү киноны ингэж их нэрд гарах гол шалтгаан нь гэвээс, Владимир Машковын дэлгэцнээ амилуулсан онцгой нэгэн болох Давид Гоцманы дүр юм. Гол баатарын бодит дүр бол одессын Давид Курлянд гэгч эрүүгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах тасгийн ажилтан, дээрэмчдийн эрлэг гэгдэх хүн юм.


Давид Михайлович (Менделевич) Курлянд нь 1913 онд Одесс хотод төржээ. Тэднийхэн Молдаванкад Садиковскийн 37 - р гудамжинд амьдардаг байлаа. Эцэг нь барилгын пийшинчин (пийшин барьдаг) бөгөөд түүнийг нас барахад нь хүү нь 7 настай байв. Тэрээр хэсэгхэн хугацаанд хүүхдийн асрах гэзар амьдрах хэрэгтэй болж, том ах нь улаан армиас халагдаж ирэлгүй түүнийг өөр дээрээ татаж авчээ. Энэ үе нь Иргэний дайны цаг үе байсан бөгөөд гэмт хэрэг, дээрэм тонуулчид хотоор нэг буцалж байлаа. Асрахынхан ч гэмт хэргийн ертөнцтэй сургаар дам бус танилцдаг байсан тэр үед Давид дээрэмчин тонуулчидтай тэмцэж, иргэний нэр төрөө хамгаалахаар сэтгэл шулууджээ.


Эрүүгийн хэргийн ажилтан болохын тулд Давид Курлянд юун түрүүнд пийшинч, гуталчин, фабрикын ажилчнаар ажиллав. Ингээд Одессын эрүүгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах тасагт тэрээр комсомолын шугамаар орлоо. Давид нилээд хэдэн жил туслах ажилчнаас эхлүүлэн, шуурхай хэргийн ахлах ажилтан болтлоо дэвшин ажилав.


Хүнд ярвигтай хэргүүдийг ар араас нь хѳѳн, илчилж илрүүлэн, төгс ажиллагааныхаа төлөвлөгөөг тун нарийн няхуур бэлдэж гарган, кинонд гардаг шиг дээрэмчид рүү амь дүйж, ганцаараа очдоггүй байлаа. Хамтран ажиллагсад нь түүнийг "дээрэмчдтэй хийх тэмцлийн профессор" хэмээн нэрлэдэг байсан бол эрүүгийнхэн харин "одессын гарз нохой" гэдэг байв.


Эх орны аугаа их дайны эхэн үед Курлянд 1941 онд Одессын хамгаалалтанд оролцож дараа нь нүүлгэн шилжүүлэгийн үед Узбекстанд дээрэмчидтэй тэмцэж явлаа. Тэр үед нүүн шилжигсдийн дотор валют дамлагсад, дээрэмчид, босуул, оргодол ялтангууд их байсан бөгөөд тэднийг эрж хайх ажилд Курляндын зөн билиг нь түүний нэр нүүрийг хөөдсөнгүй. Түүнийг Узбекстаны эрүүгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах газрын орлогч даргаар томилоход тэрээр дөнгөж л 28 настай байжээ. Дайны дараа Одесст эргэж ирэн, ажилдаа орох үед хэсэг хөндийрсэн энэхүү хотын гэмт хэрэг бараг л бугшин гаарч байлаа. Эвдрэл, сүйтгэл, хоосон ядуу аж байдал, өлсгөлөн болоод дээр нь зэр зэвсгийн хяналтгүй сул байдал нь гэмт хэргийн хүчирхийлэлийг улам бүр хурцатган бугшмал болгожээ. Хүнсний хомсдолтой байдал нь энгийн хүмүүсийг ч хүртэл гэмт хэрэг рүү түлхэн оруулж байлаа. Зэр зэвсэг болоод хүнсний тасалбарынх нь төлөө фронтоос ирсэн цэргийн офицеруудыг ч хүртэл алж хөнөөх болов. Зэвсэглэсэн оргодол босуулууд дээрмийн халдлага хийн, бүхэл бүтэн гэр бүлийнхнийг ч хүйс тэмтрэх болов. Гэвч энэ хотод яаж ийж байгаад дэг журам тогтоож амжив. Одесс хотын эрүүгийн эрэн сурвалжлах газрын орлогч Давид Курлянд дээрэмчин тонуулчдад боломж өгсөнгүй.


Түүний хүү Анатолий Курлянд "Дээрэмчин тонуулчид бүгд л ааваас минь айж эмээн, түүнийг хүндэтгэн хүндэлдэг байлаа. Курлянд хэмээх овог нэр нь гэмт хэрэгтнүүдэд айдас төрүүлдэг байлаа" гэж ярьсан байдаг. Тэрээр нэр цууд гарсан 19 онцгой аюултай гэмт хэрэгтнүүдээс бүрдсэн "Хар муур", мөн "Дож 4 ний 3", бас " одессын Тарзан" гэгдэх дээрэмчдийн бүлэглэлүүдийг устгаж аюулгүй болгожээ. Курлянд 1963 онд тэтгэвэртээ гарч, гавьяаныхаа амралтанд суусан ч, Дотоод хэргийн яамны сургуулиудад лекц уншин, одессын цагдан сэргийлэх байгууллагын музей байгуулах ажилд идэхтэйгээр гар бие оролцож байсан бөгөөд одоо энэ музейгээс Курляндад зориулж гаргасан үзмэрүүдийг нь үзэж сонирхож болно. 2008 онд Одессын Дотоод хэргийн удирдах газрын үүдэнд ард олны дунд Давид Курлянд хэмээн хүндлэгдэн нэрлэгдсэн, дайн дараах одессын эрүүгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах газрын ажилтан энэ эрхэм хүнд зориулсан дурсгалын хөшөө самбарыг нээжээ.

 

Норзонгийн Энхбаяр.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen