Өмнөд Солонгосд ЕЭШ-д цагдаагийн машинаар ирсэн хүүгийн талаар мэдээ олны анхаарлыг татаад байна

 

Солонгост Ерөнхий элсэлтийн шалтгалт буюу ЕЭШ өгөх өдөр.
Энд ЕЭШ-ыг ихэд чухалд тооцдог бөгөөд орон даяар шалгалттай холбоотой мэдээгээр "амьсгалж" байна.

Тэр дундаас шалгалтандаа цагдаагийн машинаар ирсэн хүүгийн талаар мэдээ олны анхаарлыг татаад байна. Хотоос 27км-ийн зайтай жижиг тосгонд эмээтэйгээ хамт амьдардаг нэгэн төгсөх ангийн сурагч хүү ЭЕШ-дээ хоцрохгүйн тулд цагдаа нараас тусламж гуйжээ. Түүний амьдардаг тосгон уулын мухарт байдаг учраас автобус нэг цаг тутам нэг удаа ирдэг. Шалгалт өгөх газар хүртэл 3удаа сольж суух хэрэгтэй учраас 2цаг гаран зарцуулдаг байна. Тиймээс тэрээр шалгалтын өмнөх өдөр цагдаагийн газарт очиж шалгалт өгөх газарт хүргэж өгөхийг хүссэн байна
Эргүүлийн машин тухайн бүс нутгаас гарвал яаралтай дуудлагын үед буцаж явах шаардлагатай байдаг учраас эргүүлийн машинаар 9 км зайтай яваад цааш ахлах дэслэгчийн хувийн машинаар явсан байна.

Энэ талаар ахлах дэслэгч “ Амьжиргааны түвшин доогуур амьдралтай, эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг гэдгийг нь мэддэг байсан. Ийм бөглүү тосгонд яаралтай тээврийн хэрэгсэл хэрэг болсон иргэнд туслах нь бидний үүрэг” хэмээн ярьжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen