Дэлхийн II дайны үеийн Америкийн шумбагч онгоц олджээ

Дэлхийн II дайны үед сураггүй болсон Америкийн шумбагч онгоц Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос олджээ. 1944 онд Японы нисэх хүчний дайралтад өртсөний улмаас “USS Grayback” шумбагч онгоц болон хөлгийн бөгийн 80 гишүүн сураггүй болсон байна.

Уг шумбагч онгоцыг Японы Окинава арлын эргийн орчимд явуулж байсан усан доогуурх судалгааны үеэр олжээ. Шумбагч онгоцны багийн 80 гишүүний ар гэрийнхэнд дээрх мэдээг хүргэжээ.

Дэлхийн II дайны үед даалгавар гүйцэтгэж байсан Америкийн шумбагч онгоцнуудын байршлыг тогтоох зорилготой “Lost 52 Project” төслийн мэргэжилтнүүд “USS Grayback” шумбагч онгоцыг Окинава арлын эргийн орчмоос олох ажиллагааг ахлан явуулсан байна. 

24news.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen