ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан бяцхан охин

Зина Портнова ( 1926 - 1944 ) Ленинградаас
Беларусьд байдаг эмээ дээрээ зуныхаа амралтаар амрахаар 1941-6-сард очжээ.Тун удалгүй дайн эхэлж дүрвэж амжилгүй , дайсанд эзлэгдсэн нутаг дээр амьдрах болов.Тэрээр 1942 оноос эхлэн Витебск мужийн Шумилинскийн районы Оболь станцын <<Өсвөрийн өшөө авагчид>> гэдэг нууц байгуулагад элсэн орж ухуулах хуудас тараах болон хорлон сүйтгэх ажиллагаанд оролцог болов . Ефросинья Савельевна Зенькова (1923 - 1984) <<Өсвөрийн өшөө авагчид>> - ыг удирдаж байсан ба тэдний нууц бүлэг 21 хорлон сүйтгэх ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн боловч гестапод сэжиглэгдэн улмаар урвагчийн уршигаар 1943-8-сард нууц байгуулагын ихэнх гишүүд баривчлагдсан авч зарим нь зугтааж партизанууд дээр очиж чадав. Гестапогийн залхаан цээрлүүлэгчид 1943-10-05-нд тус бүлгийн 30 охид , залуусыг буудан аллаа. Зина Портнова германы офицеруудын зоогийн газар ажиллаж байхадаа хоолонд нь хор хийж 100 орчим фашистыг устгажээ. Зоогийн газарт ажиллаж байсан бүх хүмүүсийг байцааж байгаад Зинад , хор хийсэн хоол өгсөнд тэр идсэн боловч амьд гарчээ. Үүнээс өмнө Зина эмээгийнхээ өгсөн эмийн ургамалыг идсэн нь түүнд тусалсан бололтой.Тэрээр партизаны отрядад байж байгаад даалгавар гүйцэтгэхээр 1943 -12 сард буцаж яваад Мостише тосгонд байхад нь Анна Храповицка түүнийг илчилсэнээр гестапод баригдан Полоцк хотын шоронд хоригджээ. Гестапод байцаагдаж байхадаа Зина байцаагчийгаа хажуу тийш харах хооронд нь ширээн дээр нь байсан гар бууг шүүрэн авч түүнийг болон өөр хоёр немцийг устгасанд хамгаалтын цэрэг гар бууг нь булаан авч гавлав. Үүний дараа хөөрхий охиныг сар гаран тамлан байцаасан боловч партизануудын тухай юу ч хэлсэнгүйд уурлаж хорссон фашистууд дөнгөж амь голтой байгаа охиныг 1944-01-10-нд Полоцк хотын шоронд буудан алав. Баатар зоригт охиныхоо гавъяаг эх орон нь мартаагүй бөгөөд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар , 1958-06-01-ны өдөр Зинаида Мартыновна Портноваг ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen