Хамгийн анхны телевизор ямар үнэтэй байсан бэ

 

Хамгийн анхны телевизор ямар үнэтэй байсан бэ

 

Телевизийн түүх өнгөрсөн зууны эхээр амьдарч байсан Швед гаралтай америк эрдэмтэн Эрнст Александерсон, Шотландын зохион бүтээгч Жон Ложи Бейрд хэмээх авьяаслаг инженерүүдийн өрсөлдөөнөөс үүдэлтэй. 1925 онд хоосон хайрцаг, ороосон зэс утас, унадаг дугуны чийдэн зэргийг ашиглан хүний толгойн сүүмэлзсэн дүрсийг дамжуулжээ. Үүнээс гурван жилийн дараа 1928 онд шинэ тивд Э.Александерсон тамхи татаж буй хүний дүрсийг шууд дамжуулсан бөгөөд дөрвөн сарын дараа телевизийн хөтөлбөрийг долоо хоногт дөрвөн удаа үзүүлэх боломжтой болжээ. 1928 оны долдугаар сарын 3-нд дэлхийн анхны телевизор худалдаанд гарсан байна. Анхны тэр “эд” 75 ам.доллар буюу Америкийн дундаж ажилчны хоёр сарын цалинтай тэнцэж байжээ. Үүнээс хоёр сарын дараа “Хатан хааны элч” нэртэй телевизийн анхны хөтөлбөр дэлгэцэнд гарчээ.

1937 оноос Англид цахилгаан цацраг хоолой бүхий телевизор бүтээгдэж, удалгүй Америкт нэвтэрчээ. 1950-иад оны эцэс гэхэд 10 америк айл тутмын 9 нь телевизортой болсон байжээ.      

Хамгийн анхны телевизор ямар үнэтэй байсан бэ

Зураг: Жон Ложи Бейрд

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen