Хүнд хэрэггүй эрхтэн байдаг уу?

Хүнд хэрэггүй эрхтэн байдаг уу?

 

Ахар сүүл.

 

Хүнд байх ахар сүүлийг биед хэрэггүй хэмээн хичээлд үзсээр байдаг.

Эволюцийн хувьслын явцад хэрэггүй болсон, нурууны сүүлчийн сүүл  гэдгийг бид бүгд мэднэ. Гэсэн хэдий ч, энэхүү биеийн хэсэг нь хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэж байдаг байна.

Ахар сүүл нь гэдэсний болон шээсний замын эрхтэн системийн үйл ажиллагаанд  шаардлагатай олон шөрмөс, булчинг хавсаргана. Үүнээс гадна биеийн байрлалыг өөрчлөх үед ачааллыг хуваарилах үүрэгтэй аж..

 

 Мухар олгой.

 

Эмч нар мухар олгойг шууд авч хаяхыг ямар ч хор хөнөөлгүй хэмээдэг бөгөөд одоо ч үүнд итгэлтэй байдаг.  Гэхдээ шинэ судалгаа нь үүний эсрэг гарсан байна.

Мухар олгой нь организмд  ашигтай бактериудын инкубатор юм. Энэ процессийн функцуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж унших ёстой аж.

 

Гүйлсэн булчирхай.

 

Булчирхай нь хамрын хөндий дахь лимфоз эдэд хуримтлагдана.

Эмч нар үрэвсэж идээлэх тохиолдолд мэс заслын аргаар авахад биед гарах өөрчлөлт бага хэмээн хэлдэг. 

Гэсэн хэдий ч гүйлсэн булчирхай ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. 

Гүйлсэн булчирхай нь уушгийг өвчлүүлэгч  эмгэг төрүүлэгч бичил биетнийг шүүх шүүлтүүр болдог.

 

Эрэгтэй хүний хөхний толгой.

 

Энэ нь биеийн функц үйл ажиллагаатай холбоотой бус байна. Гэсэн хэдий ч, эр, эм үр хөврөлийн аль алинд  адилхан хөгждөг. Эрэгтэй Y хромосом нь анхнаасаа идэвхжээгүй, үр хөврөлийн хөгжлийн хоёр дахь сараас эхлэн идэвхжүүлсэнтэй холбоотой юм.

Хөхний толгой ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 

Зөвхөн мэдрэлийн төгсгөлийн төвлөрөл байдаг.

 

 Хамрын мах.

 

Эрдэмтэд хамрын мах ямар хэрэгтэй талаар зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр байна. Энд хэд хэдэн хувилбар байдаг.

Хамрын мах нь амьсгалах агаарыг дулаацуулах, хоолойг чийгшүүлэх, жийргэвчийн үйл ажиллагааг гүйцэтгэх, тархи гэмтэл авах үед хамгаалалт болдог гэнэ.

Та бидний биед бараг хэрэгцээгүй хэмээгдсэн 5 эрхтэн бүгд тус тусын үүргийг гүйцэтгэж  байх ёстой аж.

 

СайханУул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen