М.Тулгатад баянзүрхчүүд “дулаан хэвтэр” засаж өгөх үү?

М.Тулгатад баянзүрхчүүд “дулаан хэвтэр” засаж өгөх үү?

“Хишиг арвин индустриал ХХК”-ын захирал М.Тулгат орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа. М.Тулгатын хувьд өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Улс төрийн хүрээнд түүнийг “АПУ”-гийн хүн гэж тодотгож, тус компанийн ББСБ-ын үйл ажиллагааг хариуцдаг гэх яриа ч байдаг. Бас З.Энхболдын хамаарал бүхий “Хишиг арвин индустриал ХХК”-ийн гүйцэтгэх захирал гэж байгаа. Хэний хүн байх нь хамаагүй, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй ч  НИТХ-д биеэ дахин сойх нь ёс зүйн хувьд этикгүй гэж тодорхойлж болохоор байгаа юм.

 

Тэрээр энэ удаад дассан газрын даавуу зөөлөн гэгчээр өөрийн амьдардаг БЗД-ээс дахин нэр дэвшиж буй. Гэхдээ баянзүрхчүүд түүний өмнөх дөрвөн жилийн хугацаанд юу хийж гийгүүлснийг нь мэдэхгүй учраас дэмжих нь юу л бол.

М.Тулгат бол хийж бүтээснээрээ бус хэл ам, дуулиан шуугианаараа олон нийтэд илүү танил болсон. Хамгийн сүүлд гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Болороо гэх бүсгүйн нөхрийн амь настай холбоотой асуудалд хүний мөсгүй хандаж бүсгүйн хойноос сүүл дагуулдаг болсон гэх мэдээллийг Б.Болороо өөрөө хэлсэн байдаг.

 

Ямартай ч хуншгүй, хүний үнэргүй М.Тулгатад БЗД-ээс өөр “дулаан хэвтэр” олдохгүй л болов уу. Хийсэн бүтээсэн зүйлгүй ч хийж бүтээнэ гээд нүүрээ тахалж энэ сонгуулиар БЗД-т дахин иржээ. Нутгийн залуу гэхээс илүү нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйлгүй гэдгээр нь түүнд баянзүрхчүүд ихэд дурамжхан байна гэсэн, мөн л “хэвтэр” олдохгүй болов уу.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen