Халх голын нутагт гарсан түймэрт 150 га газар шатжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шорвог” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн зүгт 320 км, сумын төвөөс баруун зүгт 40 км-т хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг өчигдөр /2020.10.11/ 14:34 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 15:35 цагт түймрийг бүрэн унтрааж иргэн Б-т хүлээлгэн өгчээ. Гал түймэрт 150 га хээрийн талбай өртөж шатсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen