Д.Одбаярыг байцаалт өгч буйтай холбоотой БНСУ дахь Элчин сайдын яамны ажилчид гурван хэсэгт хуваагдан ажиллаж байна

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. Уг хэрэгтэй холбоотойгоор яг одоо Д.Одбаяр нь БНСУ-ын прокурорын байгууллагад тайлбар, мэдүүлэг өгч байна. Тэрээр өнөөдөр өглөө 08.00 цагт Инчонд газарджээ.  БНСУ-ын хууль хяналтын байгууллагаас түүнийг цагдан хорих магадлалтай байгаа учраас тус улс дахь Монголын Элчин сайдын яамны ажилчид Солонгосын прокурор, Инчоны буудал, Гадаад яам зэрэгт хуваагдан ажиллаж байгаа юм байна.   

Хохирогч эмэгтэйчүүд гомдолтой байгаа гэдгээ мэдүүлж зохих шийтгэлийг оногдуулахыг хүссэн байна. БНСУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар Д.Одбаяр нь "Ариун цэврийн өрөөний дэргэдүүр өнгөрсөн онгоцны үйлчилэгч бүсгүйн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлж буй юм. Мөн өчигдөр өөр нэг мэдээлэл нэмэгдсэн нь түүнийг "Бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулж нэмж шалгахаар болсон" тухай мэдээлэл юм.

Учир нь тэрээр хэрэг гарах үеэр Korean Air компанид ажилладаг Монгол бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд мэдээлжээ. Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр “Монголын хэвлэл, мэдээллүүд манай мэдээг хуурамч хэмээн мэдээлж байгаа бөгөөд арын суудалд байсан монгол иргэн буруутай гэж мэдээллэж байна” гэсэн юм. 

Т.Хулантахь 

Эх сурвалж: isee.mn 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen