Дорнодод гарсан түймрийг унтраалаа

Энэ жил ихэнх нутгаар цас багатай, хуурайшилт ихтэй байсан учир Дорнод аймгийн Булган сумын нутагт ой хээрийн түймэр гарсныг ОБГ-ын албан хаагчид  унтраажээ. Тодруулбал /2019.11.04/ өдөр Булган сумын Хулсан шанд багийн Адгийн-Овоо гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т хээрийн түймэр дэгдэснийг унтрааж, тус сумын Засаг дарга Д.Базаргүр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Мөнхтөр нарт хүлээлгэн өгчээ.

Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 36 алба хаагч, Булган сумын 60 иргэн, Баянтүмэн сумын зургаан иргэн, нийт 102 хүн, 20 автомашин, таван мотоциклтой ажиллаж, өчигдөр 17:30 цагийн үед цурамд оруулсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen