Хонконгийн жагсаалын үеэр улстөрчийн чихийг хазжээ

Хонконгийн жагсаалын үеэр улстөрчийн чихийг хазжээ

 

Ням гарагт болсон жагсаалын үеэр Хонконгийн Ситиплаза худалдааны төвд хутгатай этгээд халдлага үйлдэж дөрвөн хүнийг гэмтээжээ. Сэжигтэн хотын консулын төлөөлөгч Эндрю Чү Каюуны чихийг нь шүдээрээ хазаж тасалсан байна. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа юм. 

Хонконгийн эсэргүүцлийн удирдагчдын нэг Жошуа Вон “Миний хамтрагч доктор Эндрю халдлагад өртлөө.Энэхүү балмад халдлагууд сонгуульд нэр дэвшигчдийг чиглэж байна” хэмээн жиргэжээ. 

Гэрчүүдийн хэлснээр мандарин аялгатай эрэгтэй улстөрчтэй маргаан үүсгэж улмаар биед нь халдсан гэлээ. Гэмт этгээдийг баривчлан саатуулахаас өмнө жагсагчид зодож гэмтээсэн тухай мөн ярьжээ.

Хохирогчдын нэг South China Morning Post сонины сурвалжлагчид ярихдаа, сэжигтэн этгээд эгч, нөхөртэйгээ маргалдсаны дараа хутга барин жагсагчид руу дайрсан гэв. Харин Хонконгийн чөлөөт хэвлэлд халдагч этгээдийг мандарин хэлээр ярьдаг Бээжингийн дэмжигч байсан гэж мэдээлжээ.

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen