Дуучдаас анхны Silver button Д.Болд тодорлоо

Сүүлийн үеийн залуус youtube-чин болоод silver button авах болсон. Тэгвэл урлагийнханаас тэр дундаа дуучдаас Төрийн соёрхолт Д.Болд анх удаагаа silver button авсан хүнээр тодорлоо.

Уг silver button-ийг өөрийн албан ёсны youtube суваг нь 100 мянган дагагчтай болсны баяр болгож өгдөг гэдгийг залуус андахгүй сайн мэднэ. Тэрбээр зөвлөгөө, хатуу шүүмжлэл мөн талархлын үгээ харамгүй хайрладаг фэнүүддээ талархалаа илэрхийлэв.

Тун удахгүй өөрийн үзэгч, сонсогч фэнүүддээ зориулан сонирхолтой блог болон шинэ уран бүтээлээ хүргэх болно гэдгээ амлав. Мөн шинэ уран бүтээлчдийнхээ шинэ клипийг хүргэж олны сонорыг мялаана гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen