Д.Нямхүү: Гурав хоногийн хугацаанд 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хэвлэлийн бага хурал хийж коронавирусийн халдварын талаар ээлжилт мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  нарын албаны хүмүүс оролцов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  "Сүүлийн гурав хоногт 1803 хүнд шижлилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг . Өнөөдрийн байдлаар манай улсад 311 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эдгэрсэн 300 хүн байна. Хамгийн сүүлд л гэхэд хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эмчлүүлж байгаа 10 хүний зургаа нь хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen