Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ

Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ

 

Нутгийнхаа үхлүүт өвчтэй залуу болон түүний дурлалт бүсгүй хоёрын хуримыг Английн Девоншир гүнлэгийн оршин суугчид хийж өгчээ.
Зургаан жилийн турш үерхсэн 27 настай Майлз Харрисон (Myles Harrison), 29-тэй Лиз (Liz) нарын хуримын ёслол Филли тосгоны Castle Hill эдлэнд болсон байна.
Майлзыг 18 настай байхад нь тархины хорт хавдартай гэсэн онош тогтоогдож хэд хэдэн хагалгаа хийлгэж, энэ олон жилийн турш эмчилгээ хийлгэсэн ч өнгөрсөн оноос өвчин сүүлийн шатандаа орж найдваргүй болсон нь тодорхой болжээ.
Эмч нараас ийм таагүй үгсийг сонссон залуу найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. 
“Би үргэлж түүнтэй гэрлэхийг хүсдэг байсан. Анх танилцахдаа л түүнийг миний цорын ганц хайр гэдгийг ойлгож мэдэрсэн” хэмээн Майлз ярив.
Эмчилгээндээ хамаг мөнгөө зарцуулчихсан учраас залуус хуримын ёслол хийх бодолгүй байж. Харин North Devon Wedding Planner сэтгүүлийг эрхлэн гаргагч Луиза Хеджес (Louise Hedges) хуримын ёслолыг нь хийж өгөх санал гарсан байна.
Сэтгүүлч бүсгүй хандив цуглуулан хоёрхон долоо хоногийн дараа хуримын ёслолыг нь зохион байгуулсан төдийгүй залууст бал сарын аяллыг нь “бэлгэнд” өгчээ.
“Яаж ийм богино хугацаанд энэ бүхнийг амжуулсныг би одоо болтол ойлгохгүй байна. Гайхамшигтай хүмүүс юм аа” хэмээн сүйт хархүү нулимс дуслуулан сэтгүүлчдэд ярьсан байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen