Ю.Цэдэнбал даргын жолооч Т. Лувсанринченгийн дурсамжаас....

Ю.Цэдэнбал даргын жолооч Т. Лувсанринченгийн дурсамжаас....

 

-Далаад оны сүүлчээр юмдаг. "Оргил" рашаан сувилал руу ажлаар очиж цаг хиртэй болоод буцаж ирсэн юм. Дарга замдаа юу ч ярилгүй ирээд хашааны үүдэнд "Зогс зогс би бууна" гэж байна. Уг нь хашаанд машинтайгаа орох учиртай. Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Тэгтэл "Лувсан минь буцаад яв. Гүүрний цаадах автобусны буудал дээр хүүхэд тэвэрсэн нэлээд ачаатай эмэгтэй харагдсан. Түүнийг яваагүй байвал очих газарт нь хүргэж өгчихөөд ир. Түрүүн чи бид хоёрыг урагшаа явахад зогсож байсан. Сая эргээд ирэхэд зогсож л байна билээ. Хүүхэд нь хэцүүдэж байгаа түргэл хөө" гэв. Үнэхээр 120 мянгатын буудал дээр очиход нээрээ нэлээд ачаатай хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй байв. "Нисэх орж, Хэнтийн онгоцонд суух гэсэн, автобус хүлээгээд" гэж байна. Ингээд тэднийг суулгаад Нисэх рүү яаран давхилаа. Буудалд ороход яг онгоцыг нь зарлаж байв. Харин хүүхэн баярласандаа уйлаад л байж билээ.1960-аад оны дундуур дарга автын осолд ороод хөлөө гэмтээсэн байсан гэдэг. Харин Бал дарга "Тэр осол хийсэн жолоочийг огт шийтгэж болохгүй" гэж тушаан жолооч нөхөр ямар ч ял шийтгэл аваагүй гэдэг.

Ю.Цэдэнбал даргын жолооч Т. Лувсанринченгийн дурсамжаас....

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen