Дэлхийн II дайны үеийн бөмбөгдөгч онгоц осолдож, долоон хүн амиа алдлаа

Дэлхийн II дайны үеийн бөмбөгдөгч онгоц осолдож, долоон хүн амиа алдлаа

 

АНУ-ын Коннектикут муж дахь Брэдли нисэх онгоцны буудалд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгдөгч онгоц осолдсоны улмаас долоон хүн амиа алдлаа гэж NBC телевиз мэдээлжээ.

Коннектикут мужийн цагдаагийн комиссар Жеймс Роввелын хэлснээр, В-17 загварын бөмбөгдөгч онгоцонд 10 зорчигч, нисэх багийн гурван гишүүн нийлээд нийт 13 хүн байжээ. Бөмбөгдөгч онгоц мөргөсөн нисэх онгоцны буудлын агуулахад нисэх буудлын техникийн ажилтан тухайн үед байжээ.

Ослын үеэр амьд үлдсэн зургаан хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Бөмбөгдөгч онгоц орон нутгийн цагаар 09.45 цагт хөөрснөөс хойш арван минутын дараа нисгэгчид Брэдли онгоцны буудлын диспетчерүүдэд онгоц шаардлагатай өндөр авч чадахгүй буй талаар мэдээлсэн байна.

Нисэх багийнхан онгоцыг буулгах оролдлого хийсэн ч удирдлагаа алджээ. Газраас хөөрснөөс арван минутын В-17 онгоц нисэх онгоцны буудлын царцалтаас хамгаалах бодис хадгалагдаж байсан агуулахыг мөргөжээ.

“Нисдэг цайз” хэмээгддэг В-17 онгоцыг Boeing компани 1930-аад оны үед бүтээжээ. Нийт 12.7 мянган тийм төрлийн онгоц бүтээсэн бөгөөд 1945 оныг хүртэл ашигладаг байжээ.

Осолдсон В-17 онгоц түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн онгоц, автомашин хадгалах үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус хувийн “Collings Foundation” сангийн эзэмшилд байсан аж.

Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen