33 настай загвар өмсөгч, уулын инженер бүсгүйн сэтгэл хөдөлгөм хайрын түүх

Турии Питт ба Майкл Хоскинсийн хайрын түүх . Цагдаагийн ажилтан ба загвар өмсөгчийн хайрын түүх хүүхэд байх үеэс сургуульд байх 14, 17 настайгаас нь эхэлсэн. Цагдаагийн ажилд дуртай найз хөвгүүндээ уулын инженер болно гэж хэлдэг охин загвар өмсөгч болсон аж. Тэдний үерхэл гайхалтай мөрөөдөмтгий байж.

 

 

Бүсгүй 2011 онд бүсгүй марафон гүйлтийн тэмцээнээр ойн замд гал түймэрт өртсөн юм.Тэр маш их хэмжээний түлэгдэлтэнд өртөж биеийн 64% буюу хөлөөс бусад хэсэг гүн түлэгдсэн байв. Хоёр жил эмнэлэгт эмчлүүлж олон хагалгаа ээлж дараалан хийлгэв. Тэр өөрөөсөө айдаг байв.Толинд харалгүй, гудамж, хотоор явахыг огт хүсэхгүй байв. Гэтэл түүний хайртай залуу нэг мөч ч холдсонгүй. Ажлаасаа тараад шууд эмнэлэгт ирдэг Майкл нэгэн өдөр бөгж худалдан авав. Тэр сүйт бүсгүйгээсээ надтай хуримлаач эхнэр минь болооч гэж гуйхаар бас хуримандаа бэлдсээр орж ирсэн. 

 

 


Тэрээр хайртай бүсгүйнхээ тухай "Турии хурим хийхийг хүсээгүй, тэр хүмүүсийн айсан гайхширсан харцнаас эмзэглэж байсан. Тэрээр зөвхөн өөртөө оногдох амьдралаар дуусахыг хүсч байна гэдэг байв. Далайд дуртай болохоор эрэг дээр нь амарч хүсснээрээ зугаалж сайн амрах дуртай. Гайхалтай эрч хүчтэй энерги түүнд байдаг. Тэр нь бид хоерыг холбосон байсан. Би түүний мөрөөддөг уул байхыг хүсдэг. Тэр уулын инженерийн мэргэжилтэй маш үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Надад бол түүний арьс л солигдсон шүү дээ" хэмээн хэлсэн байна.

 

Сайхан Уул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen