Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, 184 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.16/ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

"Долдугаар сарын 15-ны өдөр гурван лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь тавдугаар сарын 29-нд батлагдсан, ОХУ-аас ирсэн  20 настай эмэгтэй оюутан, 48 хоног эмчлэгдээд гарлаа. Мөн 30 настай эмэгтэй, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн бөгөөд 34 хоног эмчлэгдсэн. 

Нийт батлагдсан тохиолдол 261 үүнээс эдгэрсэн 209 байна. Эмчилгээнд байгаа 52 хүний биеийн байдлыг үнэлбэл, 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн байгаа" гэлээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen