БРАЗИЛИЙН САРМАГЧНУУД ХӨДӨЛМӨРИЙН БАГАЖ ХЭРЭГЛЭСЭЭР ИРСНИЙГ ТОГТООЖЭЭ

БРАЗИЛИЙН САРМАГЧНУУД ХӨДӨЛМӨРИЙН БАГАЖ ХЭРЭГЛЭСЭЭР ИРСНИЙГ ТОГТООЖЭЭ

 

Бразилийн ширэнгэн ой дахь хуузат капуцин гэх сармагчнууд гурван мянга гаруй жилийн өмнө хөдөлмөрийн багаж хийж сурсан ба хойч үедээ уламжлуулан үлдээж боловсронгуй болгосоор ирснийг тогтоосон тухай “Nature Ecology & Evolution” сэтгүүлд мэдээлжээ.

Их Британийн Оксфордын их сургуулийн профессор Томас Проффитт тус сэтгүүлд бичихдээ, “Бразилийн хуузат капуцин сармагчнууд 450 үеийн турш хөдөлмөрийн багаж хэрэглэж байгаа төдийгүй хийх аргачлал нь мэдэгдэхүйц өөрчлөгдөн боловсронгуй болсныг тогтоосон юм.

500 орчим жилийн тэртээгээс хуузат капуцинууд хөдөлмөрийн багажаа зөвхөн шавьж зэрэг хоолоо боловсруулахад бус, хатуу самар цөмлөхөд хүртэл ашиглах зориулалттай болгожээ. Энэ нь зөвхөн ухамсарт хүн хувьсан хөгжиж ирсэн гэх онолыг бүхэлд нь үгүйсгэж байгаа юм” гэжээ.

Б.Туг

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen