Нар буцах өдөр

Нар буцах өдөр

 

Өнөөдөр 2019 оны зургаан сарын 22. Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр хэмээн зурхайд бичжээ.

Билгийн тооллын 20. Эл өдрийн наран 4 цаг 53 минутад мандаж, 20 цаг 52 минутад жаргана. Үд дунд 12 цаг 36 минутад нар буцна.

Тухайн цагт нар хамгийн өндөр мандах бөгөөд дэлхийгээс 152 сая км зайтай оршдог байна. Маргаашаас нарны мандалт нь доошоо бууна. Аливаа юмсын сүүдэр хамгийн богино болдог учиртай.  Энэ бол одон орны тайлбар юм.
Өнөөдрийг монголчууд төдийгүй дэлхийн олон оронд нар буцах өдөр хэмээн нэрлэдэг. Мөн өнөөдрөөс халууны ес эхэлж байгаа юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen