АМИА АВРАХ СЭЛЭЛТИЙН АРГА

АМИА АВРАХ СЭЛЭЛТИЙН АРГА

 

Урин дулаан цаг буюу амралт зугаалгын улиралд хүмүүс гол усанд их ордог. Гэхдээ усанд сэлж чадахгүйгээс болж живэх, амиа алдах харамсалтай хэргүүд гарсаар байдаг юм. Тиймээс усанд осолдсон үедээ амиа хэрхэн аврах талаар хэрэгтэй мэдээллийг танилцуулж байна.
 
Нэгэн эмэгтэй өөрийн цахим хуудсандаа амиа аврах сэлэлтийн талаар хэрэгтэй мэдээлэл хуваалцжээ.

Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Унгар улсад аялаж явсан солонгосын 33 иргэн (завины ажилтан 2 хүн, нийт 35) осолдоход 28 хүн нь эндэх болон алга болсон. Ослын дараахан олсон 14 хүний 7 нь амьд, 7 нь живж амиа алдсан байдалтай олдсон. Аврагдсан 7 хүн энэхүү амиа аврах сэлэлтийг мэддэг хүмүүс байсан.

Амиа аврах сэлэлт нь сэлж чадахгүй хүн усанд живэх үед амьсгалах хугацааг уртасгаж, усан дээр хөвөх /чадвар/ сэлэлтийг хэлдэг байна. Сайн сэлдэг хүн ч гэсэн аврах анги ирэх хүртэл энэхүү амиа аврах аргыг мэддэг байж ядрахгүй.

Гэнэт усанд живэх үед сандраад амь тэмцэн гар хөлөө сарвалзуулдаг байна. Ингэвэл улам живж ус залгин ухаан алддаг. 

Усанд автсан дороо аль болох сандрахгүйг хичээж гар хөлөө сарвалзуулах хөдөлгөөнийг аль болох хийхгүй багасган урьдчилж сурсан амиа аврах сэлэлтийн аргыг хэрэглэвэл амь насаа өөрөө аврах боломжтой.
 
Одоогоос 2 жилийн өмнө бодитоор Солонгосын Инчоны нэгэн далайн эрэг дээрээс 10 настай хүү усанд тоглож байгаад давалгаанд түрэгдэн далай руу алга болжээ. 30 минутын турш хэвтээгээрээ хөвөх байдлаа хадгалснаар далайн эргээс 800 метрийн холоос эсэн мэнд аврагдсан.

Энэхүү амиа аврах сэлэлтийг энгийн амьдралдаа сайн цээжлээд зав цагаараа бассэйнд хийж үзэх өөрийн болгох шаардлагатай” гэж бичжээ.
 
Амиа аврах сэлэлтийн арга (1) -Хэвтэж хөвөх

-Амьсгалаа их авсны дараа номхон байдлаа хадгалангаа, нүүрээ эхэлж усан дээр ил гаргана. Энэ үед сарвалзах нь биеийн усруу гүн оруулах боломжтой учир аль болох хөдөлгөөнөө багасган амьсгална. 

-Толгой хэвтээ байдалтай дух болон эрүүгээ хэвийлгэн хараагаа тэнгэр лүү чиглүүлнэ. Энэ үед чих усанд орох нь хэвийн зүйл болно. 

-Усан дээр хэвтсэн байдалдаа алгуурхан 2 гараа "ура" гэж хашгирч байгаа юм шиг толгой дээгүүрээ том алдлана. 

- Нүүр, гар, цээж усан дээр ил гарвал өвдгөө аажуухан нугалж өгзөгөө багахан шиг доошлуулж өвдөг болон хөлөө усан дээр гаргана. 

-Энэ үед ялгаагүй 2 хөлөө хумилгүй аль болох том алдална. Хөл гараа далайж байгаа хүн хэлбэртэй гар хөлөө сайн далайлгаж өгөх нь талбайг ихэсгэж хөвөх хүчийг аль болох авахын төлөө (хөвөхийн төлөө) юм. 

-Хоёр хөлний үзүүрийг аль болох усан гадарга дээр ойрхон байлгана. Хөл живэх гээд байвал тавхайгаараа усаа бага зэрэг дарж өгнө. 

-Уушгийг аль болох агаараар дүүргэж биеэ сайн хөвүүлэх ёстой учраас амьсгаагаа бүрэн бүгдийг нь гаргалгүй цээжиндээ амьсгаагаа бага зэрэг балгах байдалтай амьсгална.

Амиа аврах сэлэлтийн арга (2) - Доошоо харж хэвтэн хөвөх

-Доошоо харсан байдалтай хэвтэхдээ ялгаагүй 2 гар 2 хөлөө сайн далайж өгч байж илүү хөвөх боломжыг ихэсгэнэ. 
-Хөл усруу живэх бол хөлний дээд хэсгээрээ усаа бага зэрэг дарж өгөх байдлаар биеэ хөвүүлнэ.

Амиа аврах сэлэлтийн арга (3) - Сам хорхой шиг атийж хөвөх

Сам хорхой шиг биеэ хумиж хөвөх нь биеийнхээ хүчийг сулруулвал (биеэ сулруулснаар ) усан дээр хөвөнгөө атийж усанд живэхгүй амьсгалаа хадгалж, бизийн дулаанаа хадгалдаг амиа аврах сэлэлтийн арга юм. 

-Гараараа өвдгөө тэвэрч аль болох эвхийсэн байдлаар биеэ хурааж газраа харах байдалтай биеэ хөвүүлнэ.
 
Амиа аврах сэлэлтийн арга (4) -Боббин буюу дээш доошоо хөдлөх. 

Боббин нь 2 метр орчим гүнзгий усанд ашиглаж болох арга юм. Амьсгаа авснаа хадгалахын тулд биеэ босоо эгц байдлаар усны ёроол хүртэл доошилж дээшээ гаран энэ үйлдлээ давтана. 

-Усан дотор зогссон байдлаас биеэ суллаж амьсгаагаа гаргангаа газарт бууж, газарт хөл хүрэх үед хөлөөрөө газраа хамаг хүчээрээ тийрч, дээшээ дахин гарч ирэн усны гадарга руу гарч ирэн, хөдөлгөөнөө давтана. 

Энэ сэлэлтийн үед амьсгал авах арга нь усан дотор хамраараа амьсгаагаа гарган, усны гадна гарахдаа амаараа амьсгалаа авах “импа” амьсгалах арга болно.
 
Энэхүү амиа аврах сэлэлтийг уншаад өнгөрөх бус бассейнд давтаж өөрийн болгох, үр хүүхэддээ зааж өгөх нь та бидний наад захын үүрэг болой.
 
Мэдээллийн солонгос хэлнээс орчуулсан Ж.Нармандах БНСУ 2019.06.20



О.Гэрэл
Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen