Тамхины тахал гэж юу вэ

Тамхины тахал гэж юу вэ

 

ТАМХИ ГЭЖ ЮУ ВЭ

Татах, үнэрлэх, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.

ТАМХИНЫ ҮҮСЭЛ

Тамхи нь Өмнөд Америкт зэрлэгээр ургадаг нэгэн төрлийн ургамал бөгөөд Өмнөд Америкийг эзэлсэн испани, португальчууд анх XVI зууны үед Европ тивд авчирснаар дэлхий даяар тархжээ. 19501960 онд тамхи татах нь мода болж байсан төдийгүй, ашигтайд тооцогддог байжээ. Эмч нарын эхний анхааруулгууд гарах үед тамхи үйлдвэрлэгчид шүүлтүүртэй янжуур “Арай аюулгүй” гэж идэвхтэй сурталчилж эхэлжээ. Америкийн “Ковбой Мальборо” 1950-иад онд гарч, брэндийн тухай төсөөлөл бүрэн өөрчлөгдөж, тамхины худалдаа эрс өсөхөд тус болжээ. “Ковбой Мальборо”-гийн дүрд тоглосон гурван жүжигчин бүгд уушгины хорт хавдраар нас барсан байна. 1962 онд Британийн Хатан хааны Анагаах ухааны коллежийн эрдэмтэд тамхи татах, янз бүрийн өвчтэй болох хоёр хоорондоо холбоотой болохыг нотолжээ. Гурван жилийн дараа Англид тамхийг зурагтаар сурталчлахыг анх удаа хориглосон байна.

ТАМХИНЫ ТӨРӨЛ

ЯНЖУУР ТАМХИ-Бидний янжуур тамхи гэж нэрлээд байгаа зүйлийг дэлхийн тамхи үйлдвэрлэлийн зах зээлд болоод ДЭМБын албан ёсны баримт бичигт НДС буюу "Никотин дамжуулагч систем" гэж нэрлэдэг.

ЗӨӨЛӨН ЯНЖУУРАН ТАМХИ-Зөөлөн янжууран тамхийг хор хөнөөл багатай гэдэг ч энэ бол худлаа зүйл. Хэдийгээр тэдгээр нь энгийн янжуур тамхийг бодвол давирхай болон никотины агууламж багатай ч дан ганц энэ хоёр бодисоор тамхины хор хөнөөлийг хэмжих боломжгүй юм.

ОРООМОЛ НАВЧИН ТАМХИ-Ороомол навчин тамхи нь ерөнхийдөө дээд зиндааны эрхмүүдийн хэрэглээ гэгддэг. Хэдийгээр түгээмэл биш ч нэг ороомол навчин тамхинд агуулагдах хортой бодисын хэмжээ нэг хайрцаг янжуур тамхины хэмжээтэй тэнцдэг.

ӨӨРСДӨӨ ОРООДОГ ЯНЖУУР ТАМХИ (ДҮНС)-Өөрсдөө ороодог янжуур тамхи нь энгийн янжуур тамхинд агуулагдах хортой бодисын хэмжээгээр яг ижил.

ГААНСАН ТАМХИ-Гаансан тамхины утаа нь уушгинд бүрэн хүрэлгүй зөвхөн аманд амтагдаад л өнгөрдөг байна. Гэсэн хэдий ч биед хорт бодисууд нь бага хэмжээгээр орсоор л байдаг.

ЭЛЕКТРОН ТАМХИ-Электрон тамхи нь тамхинаас гарах хүсэлтэй муу зуршилаа хаях хүсэлтэй хүмүүст зориулагдсан, янжуур тамхийг орлох гашуун амттай, тансаг үнэртэй ууршигч бодис юм. Ийм төрлийн тамхи татдаг хүмүүсээс авсан шинжилгээний дүн энгийн янжуур тамхи татдаг хүнийхээс ялгагдахааргүй байгаа нь тогтоогдсон байна.

ШИНГЭН ТАМХИ-Шингэн тамхи энгийн янжуур тамхийг бодвол хор хөнөөл нь харьцангуй бага байдаг. Ядаж л энэ нь арай бага хэмжээний никотин татах боломжийг олгодог байна. Хэт халсан үедээ шингэн тамхи уушгинд үлддэг. Мэдээж энэ нь маш их хортой.

ХҮҮКА-Ус нь тамхины хортой бодисуудыг ууршуулдаг тул хүний биеийг хамгийн ихээр хордуулдаг нэмэлт бодисууд, никотин зэрэг нь шүүгдэж арилдаг ч хүнд металл болон хорт бодис үүсгэгч нь тунаж үлддэг байна.

ТАМХИНД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 250 ГАРУЙ ХОРТ БОДИС АГУУЛАГДДАГ

Тамхины найрлагад 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг бөгөөд үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг юм байна. Тэдгээр туйлын аюултай хорт бодисуудаас жишээлбэл, хулгана, мэрэгч амьтдыг устгахад хэрэглэгддэг Арзен, хорт хийн камерт ашигладаг-Цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладагБохь, донтуулах үйлчилгээтэй, цагаан шоргоолжны хор-Никотин. Хийн хорБутан, Арсения. Асаагуурын шингэнАммония, шал цэвэрлэгч, жоомны хор, шавьжны хорТолуни, машины утаа, нүүрсхүчлийн хий-Нафталин, цагаан эрвээхэйн өндөг устгагч, пуужингийн түлш-Метанол, Кадмиум, машины зай, ацетонбудаг арилгагч, үйлдвэрийн уусгагч.

НИКОТИН ГЭЖ ЮУ ВЭ

Никотин гэх энэ бодис нь хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Тиймээс тамхинд орчихвол түүнээс гарах амаргүй. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэл зүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ. Нэг ширхэг янжуурт байгаа никотины үйлчилгээ хүний биед найман цаг хүртэл байдаг. Үйлчилгээ нь дуусвал хүний бие, сэтгэл түүнийгээ үгүйлж тамхи татахаас аргагүй байдалд хүргэдэг учраас хүссэн үедээ амархан хаяж болдоггүйн шалтгаан нь энэ. Чухам энэ л бодис тамхи үйлдвэрлэгчид, наймаачдын ашиг олох ганц зэвсэг нь болдог.

ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ

Нэг янжуур татах бүрт хүний нас 711 минутаар хорогдож байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тамхинаас болж дэлхий дээр өдөрт 11 мянган хүн нас бардаг. Тамхичдын дундаж наслалт 52. Тамхинд орсон хүмүүсийн 80 хувиас илүү нь хүүхэд байхдаа тамхинд орсон байдаг аж. Түүнчлэн уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй. Тамхи татдаг 10 хүний ес нь уушгины хавдраар нас бардаг.

Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог. Мөн тамхи зүрхний шигдээс үүсгэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтэнүүдэд тэжээл дутагдаж зүрх, тархины шигдээс үүсгэдэг. Бас нэг том аюул байдаг нь тамхи үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг тав дахин илүү хорддог юм байна. Хорт хавдрын 38 хувь, зүрх судасны өвчний 34 хувь, амьсгалын эрхтний өвчлөлийн 28 хувь нь дан ганцхан тамхи татснаас үүсч байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болоод удаж байна. Тамхи татсанаар өөрийн болон бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хэрвээ та тамхи татдаг бол зөвхөн гадаад төрхөд чинь гэхэд л амнаас эвгүй үнэр гарч, үс, хувцаснаас байнга тамхины үнэр ханхална. Наснаасаа овортой харагдаж, гарын хуруу шарлаж, эвэршинэ. Шүд шарлаж, хорхойтох, буйл үрэвсэх нь бусад хүмүүсээс илүү болно. Чөлөөтэй амьсгалж чадахгүй болж, өвчлөмтгий, дархлаа суларна.

ХҮМҮҮС ЯАГААД ТАМХИ ТАТДАГ ВЭ

Дэгжин харагддаг гэж боддог учраас тамхи татдаг юм байна. Мөн сэтгэл хөдлөлөө нууж, тайвшрах гэж тамхийг сонгодог бөгөөд тамхи татдаг хүмүүс нэгнээ бараадахдаа найз нөхөдтэй болж шинэ харилцаа үүсгэнэ гэж боддог. Нөгөөтэйгүүр тамхи татах нэрийдлээр амрах шалтаг гаргадаг. Ганцаардсан үед тамхи татах нь хань болдог гэдэг сэтгэлзүйн эмгэг нөлөөлдөг учраас тамхи татаад байдаг юм байна.

ТАМХИНААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ

Тамхинаас гарч байгаа хүн зургаан Згийн зарчмыг баримтлах ёстой гэж эмч мэргэжилтнүүд, сэтгэлзүйчид зөвлөдөг юм байна.

Нэгдүгээрт, Зарлах: Би тамхи татахгvй байхаар шийдлээ гэж өөрөө өөртөө давтан хэл.

Хоёрдугаарт, Зайлсхийх: 10 минут хүлээ. Ихэнх хорхой, хvсэл 35 минут л vргэлжилнэ.

Гуравдугаарт, Зөв амьсгалах: Хоёр юм уу гурван удаа гүн амьсгал авахад л та тайвширна.

Дөрөвдүгээрт, Зөвхөн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.

Тавдугаарт, Завгүй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зүйлээ хий.

Зургадугаарт, Залбир, сүсэглэх: Дотроо сүсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.

Тамхи хаясны дараа таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна.

8 цаг: Цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд очно. Аюул нь багасч эхэлнэ.

24 цаг: Бие дэх нүүрсхүчил гадагшилна.

48 цаг: Цусан дахь никотин алга болно.

Нэг долоо хоног: Амтлах, сонсох мэдрэхүй сэргэнэ.

3-9 сар: Уушгины үйл ажиллагаа 510 хувиар нэмэгдэнэ.

Нэг жил: Зүрхний өвчин тусах магадлал 50 хувь буурна.

Таван жил: Тархинд цус харвах магадлал 50 хувь, шээсний замын хавдар тусах магадлал 50 хувь буурна.

Арван жил: Уушгины хорт хавдар тусах магадлал 50 хувь

15 жил: Эрүүл хүнийхтэй адил эрүүл биетэй болно. Ингэхдээ дам тамхидалтаас ямагт зайлсхийж, дэргэдээ тамхи татуулахгүй байх, тамхи татаж байгаа хүнээс холдох зэргээр эрүүл мэндээ хамгаалахаа бүү мартаарай. Учир нь ДЭМБ-ын мэдээгээр тамхи татдаггүй боловч тамхины утаанд байдаг 7000 гаруй хорт бодист хордсоноос болж жил бүр 600 мянган хүн нас барж, эцэг, эхийнхээ муу зуршлын золиос болж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд эмч нарын сэтгэлийг ихээхэн түгшээж байгаа ажээ. Харин тамхи татсанаас болж дэлхий даяар жилд зургаан сая хүн хорвоог орхиж байна. Тиймээс тамхины энэ бүх сөрөг нөлөөллийг тахлын хэмжээнд авч үзэж тамхины тахал дэлхийд нүүрлээд байна гэж тодорхойлоод байгаа юм.

ӨДРИЙН СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen