Ламын гэгээний V дүрийн дурсгалын хөшөөг босголоо

Монголын бурханы шашны 3 зулын нэг Ламын гэгээний тавдугаар дүрийн хувилгаан Лувсанпэрэнлэйтогмидын боржин чулуун хөшөөг түүний мэндэлсэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын "Үнээн-Ус “ гэдэг газарт байршууллаа. Хөшөөг гэгээнтний ах дүү, төрөл төрөгсөд нийт 23 сая төгрөгөөр бүтээлгэсээн байна. Харин Гэгээнтэний дурсгалд зориулсан боржин чулуун суваргыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хувиасаа 5 сая төгрөгөөр бүтээлгэжээ. 

 

Ламын гэгээний тавдугаар дүрийн хувилгаан Лувсанпэрэнлэйтогмид нь 1862 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын " Үнээн-Ус” хэмээх газар мэндэлжээ. Тэрээр 5 настайдаа тодорч одоогийн Баянхонгор аймгийн Ламын гэгээний хүрээнд залагдаж бурханы шашины эрдэм номд шамдан суралцсан байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen