Өрхийн зарлага 165 мянган төгрөгөөр өсчээ

Өрхийн зарлага 165 мянган төгрөгөөр өсчээ

 

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг танилцуулаа.

Тухайлбал, өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 мянган төгрөгөөр өслөө. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 10.7 мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 58.5 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30.4 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 1 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 165.1 мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.2 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 
П.АНИР
Оллоо.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen