Генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байгаа билээ. Түүнийг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 15 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусах юм. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг хэлэлцэх юм байна. Одоогоор шүүх  хурал хэдэн цагт эхлэх нь тодорхойгүй байна.

Ж.Бат

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen