Түүхэн гэрэл зураг: М.Ганди ба ээрүүл

Түүхэн гэрэл зураг: М.Ганди ба ээрүүл

 

Махатма Гандийн зураг тийм ч ховор биш. Гэхдээ өнгөрсөн зууны хамгийн агуу бие хүмүүсийн нэг болох Махатма Гандийн энэ зураг “Их удирдагч эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон ээрүүл дээрээ ажиллаж байгааг хамгийн сүүлийн удаа буулгасан” гэдгээрээ бусдаас онцлог юм. Маргарет Бурк Уайтын энэ бүтээл өдийд байхгүй ч байж болох байв. Учир нь түүний гэрт гэрэл зураг авах хориотой байсан учир Гандигийн ойрын хүн Маргаретын хийж буй үйлдлийг хатуу хориглон болиулсан байдаг. Зураг авсан өдөр “Дуугүй байх өдөр” таарсан учир мань хүн Маргарет Уайтыг зөөлөн түлхэж болиулсан, дээр нь гэрт харанхуй байсан учир гэрэл олон дахин гялалзуулах нь зохимжгүй тул гуравхан кадр дарж амжжээ.

Түүхэн гэрэл зураг: М.Ганди ба ээрүүл

Маргарет Бурк Уайт.

Гэтэл эхний кадр нь фоксгүй гарчээ. Дараагийн кадраа слайд дээр буулгахаа мартсан тул хоосон гарчихаж. Энэ үед тэрээр “Ингээд дууслаа” гэж бодсон гэдэг. Гэтэл аз болж хамгийн сүүлийн зураг нь амжилттай болсныг та бүхэн харж байна. М.Ганди үүнээс хойш жил гаруйн дараа хороогдсон билээ.         

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen