АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий прокурорт 3 боть, 69 хэрэг өгчээ

АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий прокурорт 3 боть, 69 хэрэг өгчээ

 

АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд анхаарал татсан 3 боть, 69 хэргийг өгсөн байна. Тэрбээр анхаарал татсан эдгээр хэргүүдийг заавал шалгах ёстой гэдгээ илэрхийлжээ.

Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал Оюутолгойн гэрээр заавал шалгах ёстой гэдгээ хэлсэн. Тодруулбал, "10-аад хоногийн өмнө би Ерөнхийлөгч, Оюутолгойн гэрээг   шалгах УИХ-ын ажлын хэсэгт Оюутолгойн гэрээтэй холбоотой шалгасан материалыг өгсөн. Энэ бол маш том хэрэг байсан. Бид үүн дээр амжилттай сайн ажиллаж, үүнийг зайлшгүй цааш шалгах ёстой. Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Бусдаар харьцангуй гайгүй байх" гэсэн юм.

 АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлөх асуудлыг өчигдөр ХЗБХ-ны хуралдаанаар дэмжсэн. Улмаар өнөөдөр чуулганаар хэлэлцэх юм. 

Харин тэдний оронд Ерөнхийлөгчийн санал болгосон З.Дашдавааг АТГ-ын даргад, Ж.Батсайханг дэд даргад томилохоор дэмжсэн байдаг. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen