Ангараг гараг дээр газар хөдлөлт болсоныг бүртгэлээ

Ангараг гараг дээр газар хөдлөлт болсоныг бүртгэлээ

 

Францын сейсометр аппарат Ангараг гараг дээр анх удаа газар хөдлөлт бүртгэлээ. Энэ төхөөрөмжийг өнгөрөгч 2018 оны 12 дугаар сард байршуулсан гэж “Россия 24” суваг дамжуулж байна. Өөр гарагийн гадаргуу дээр анх удаа байршуулсан газрын чичирхийлэл хэмжигч төхөөрөмжөөр дохио нь сул ч нэлээд тод байдалтай газар хөдлөлт бүртгэгджээ.

НАСА-гийн мэдээлж байгаагаар сейсмометрийн тусламжтайгаар эрдэмтэд хөрсний чичирхийллийг судалж, гарагийн дотоод бүтцийн талаар илүү ойлголттой болно. Чичирхийллийг судалснаар Ангараг гарагийн давхаргын гүн, бүтцийг тогтоох боломж бүрдэх юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen