Ухаалаг залуус яагаад охин “найрч” чаддаггүй вэ?

Ухаалаг залуус яагаад охин “найрч” чаддаггүй вэ?

 

Нүдний шилтэй ухаалаг залуусын охидтой танилцах гэсэн оролдлого ихэнхдээ амжилтгүй болдог нь нууц биш. Тэдгээр ухаалаг залуус охидтой танилцахдаа ямар алдаа гаргадаг юм бол ? Энэ талаарх мэдээллийг танд хүргэе.

1. Нөхцөл байдлыг тунгааж боддог

Мэдээж нөхцөл байдлаа бодож тунгаах нь зайлшгүй зүйл боловч эмэгтэй хүнтэй танилцахдаа тэр талаар мартах хэрэгтэй. Эс бөгөөс та олон зүйл бодсоор анхны алхмаа хийж чадахгүй байж мэднэ.

Хэрвээ ухаалаг залууг үзэсгэлэнтэй бүсгүй дээр очиж танилц гэвэл бол тэр түүн дээр очихгүй. Харин энэ саналыг энгийн залууд тавих юм бол тэр шууд анхны алхмыг хийж танилцах болно.

Ухаантай залуус хөөрхөн бүсгүй харсан ч түүнтэй танилцахгүй байх маш олон шалтгааныг олж чаддаг. Тэр нь тухайн эмэгтэйд таалагдахгүй байх вий гэсэн айдастай холбоотой ч хүний тархи бодлыг зөвтгөж чаддагтай хамааралтай. Тийм учир тархи нөхцөл байдлыг хянаж эхлэхээс өмнө, хэдхэн секундийн дотор шууд л танилцах нь зүйтэй.

2. Өөрөөсөө ухаан муутай эмэгтэйтэй харилцахад хүндрэлтэй байдаг

Хэрвээ та ухаалаг нэгэн бол үзэсгэлэнтэй хэрнээ ухаан муутай бүсгүйтэй харилцахад тун хүндрэлтэй байх болно. Учир нь танд түүнтэй ярилцах зүйл олдохгүй бөгөөд элдэв хов жив ярьж, найз нөхдийнх нь талаар сонсох тийм ч таатай санагдахгүй л болов уу? Түүнээс үүдэн таны тархи өөртэйгөө ижил түвшний хүнийг өөрийн мэдэлгүй хайж эхлэх болно. Мөн ухаалаг бүсгүйчүүдтэй харилцахад төвөгтэй байдаг гэсэн ойлголт худал гэдгийг санаарай. Зүгээр л ямар ч сэдвээр ярилцаж чадна гэдгээ харуулчихвал харилцахад тийм ч хэцүү биш байх болно.

3. Таны сонирхол бүсгүйчүүдэд ядаргаатай санагддаг

Та сайхан залуу хэдий ч харилцааны хэлбэр, байгаа байдал чинь тухайн эмэгтэйд төвөгтэй санагддаг байж болох юм. Бид ихэнхдээ өөрсдийнхөө дуртай зүйлийн талаар ярих дуртай байдаг бөгөөд хэрвээ та улс төр, эдийн засаг, инженер гэх мэт зүйлс сонирхдог бол эмэгтэйчүүдийн анхаарлыг татах нь юу л бол. Ихэнх эмэгтэйчүүдэд энэ төрлийн яриа уйтгартай бас залхмаар санагддаг.

Харин энгийн залуусын хувьд тэд өөрсдийн ярьж байгаа зүйлийнхээ талаар төдийлөн боддоггүй бөгөөд сонирхолтой, чөлөөтэй сэдвээр нээлттэй ярилцаж чаддаг учир бүсгүйчүүдийн анхаарлыг илүү татдаг гэнэ. Үүнээс гадна зөвхөн өөрийнхөө талаар ярих бус, харин болзож буй эмэгтэйнхээ сонирхлын талаар ч гэсэн асууж, ярилцаарай.

4. Та наргиа хийхдээ муу

Хэрвээ та эмэгтэй хүний анхаарлыг наргиа, хошин яриагаар татахаар шийдсэн бол түүнийг шоглох хэрэггүй гэдгийг санаарай. Сонирхолтой наргиа гэдэгт юу багтах талаар авч үзье.

Танд болон найзуудад чинь л хөгжилтэй  санагддаг хошигнолыг болих хэрэгтэй. Үүнээс гадна хүнд харьцуулалт, тоон утга, бодит амьдрал дээр байдаггүй зүйлсийг хошигнолдоо оруулах хэрэггүй. Харин  эргэн тойрондоо болж буй зүйлд л анхаарал хандуул. Мөн таны яриаг бусад хүмүүс тоохгүй, инээхгүй байвал өөр зүйл хийсэн нь дээр шүү.

5. Та сэтгэл хөдлөл бус логик дээр тулгуурладаг

Ухаантай эрчүүд үргэлж сэтгэл хөдлөлөө хянаж, аливаа зүйлд ухаалгаар хандахыг хичээдэг. Гэвч эмэгтэй хүнийг өөртөө татах гэж байгаа үедээ хэт хичээх хэрэггүй. Учир нь эмэгтэйчүүдийн хувьд логик сэтгэлгээ бус сэтгэл хөдлөлийг мэдрэх нь чухал байдаг.

6. Та хэт өндөр шаардлага тавьдаг

Энэ бол ухаалаг залууст хамгийн их тулгардаг асуудал. Та эмэгтэй хүнд ухаалаг, үзэсгэлэнтэй, спортлог, гоё хоол хийдэг, гэр сайн цэвэрлэдэг, тантай ижилхэн сонирхолтой байх ёстой гэх мэт шаардлагуудыг тавьдаг бол өөрийн сонголтондоо хязгаар тавьж байна л гэсэн үг.

Дэлхий дээр өндөг шиг өөгүй, төгс хүн байдаггүй гэдэгтэй санал нэгдэх нь зүйтэй бөгөөд өөрийн тогтоосон стандартдаа нийцүүлж хосоо хайх нь маш утгагүй зүйл юм. Учир нь таны төсөөлөлдөө бий болгосон эмэгтэй амьдрал дээр байдаггүй байх магадлалтай.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen