Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийж, 30 гаруй уран зураг хураан авчээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Тодруулбал, өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн албанаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, дэлхийн болон Монголын үнэт 30 гаруй уран зургуудыг хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 178 хуудас нотлох баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгсөн байдаг. Уг баримтыг прокурорын байгууллага АТГ-т хүргүүлж, АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан байдаг юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ "Би Монголдоо сайхан уран зургийн музей үлдээчих юмсан гэж боддог. Заавал баян хүн уран зураг цуглуулдаггүй юм шүү. Би уран зурагт үнэхээр хайртай, ойлгодог. Надад олон ч уран зураг бий. Хүмүүсийн хаясан юмыг ч би цуглуулдаг. Тэнд төсвийн мөнгө, улсын архиваас хулгайлсан зүйл нэг ч байхгүй. Хэрвээ тийм юм байгаа бол шалгах хэрэгтэй" гэж хэлж байсан. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen