Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын  А/27 дугаар тушаалаар зохион байгуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт  өнөөдөр эхэллээ.

 Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн 60 гаруй захирагч хамрагдаж байна.

  Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

  Гал түймэр унтраах аврах ангийн захирагч нарын хууль, эрхзүйн мэдлэг, ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой тус сургалт энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen