Тонн зэсийн ханш 6500 ам.долларыг давав

Лондоны металлын биржид тонн зэсийн ханш өнгөрсөн долдугаар сараас хойш анх удаа 6500 ам.доллар давсан тухай “Reuters” уламжиллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэх хугацааг хойшлуулснаа мэдэгдсэнтэй энэ нь холбоотой аж. 

Тэрбээр “Худалдааны маргаанаа шийдвэрлэх хэлэлцээрт ахиц гарсан. Хэлэлцээ амжилттай үргэлжилбэл БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Флорида муж улс дахь эдлэндээ уулзахаар төлөвлөсөн” хэмээн дурджээ. Өмнө нь дээрх хугацааг ирэх гуравдугаар сарын 1-нээр тогтоогоод байсан билээ.

Энэхүү мэдээлэл болон Лондоны металлын биржид уг таваарын нөөц багассантай холбоотойгоор гурван сарын дараа нийлүүлэх зэсийн ханш 0.6 хувиар дээшилж, тонн нь 6513.5 ам.долларт хүрчээ. Дашрамд дурдахад, манай улс өнгөрсөн сард 117.4 мянган тонн зэсийн баяжмалыг 157.3 орчим сая ам.доллароор нийлүүлсэн дүн бий. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20 тонноор илүү юм.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen