“Таймс-сквер дэх үнсэлт”-ийн баатар насан эцэслэжээ

“Таймс-сквер дэх үнсэлт”-ийн баатар насан эцэслэжээ

 

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн нэгэн билгэ тэмдэг болсон 1945 оны “Таймсесквер дэх үнсэлт” нэртэй дэлхийд алдартай гэрэл зургийн баатар, АНУ-ын ахмад дайчин Жорж Мендонс 96 насандаа таалал төгсчээ.

 

Жорж Мендонс Род-Айленд мужийн Мидлтаун хотын өндөр настнуудын асрамжийн газар насан эцэслэсэн бөгөөд өнөөдөр /2019.02.19/ 96 насны ойтой золгох байсан гэж ахмад дайчны охин Шарон Моллер ярьжээ. Тэрбээр зүрхний хурц дутагдалтай байсан гэнэ.

 

Хэдийгээр олон тооны хүмүүс тэрхүү алдартай зураг дээр өөрсдийгөө гарсан гэдэг байсан ч хүний царай таних программын тусламжтайгаар Жорж Мендонс, Грета Фридман хоёрын гэрэл зураг гэдгийг нотолсон байна.

 

Энэ гэрэл зураг түүний хувьд ихээхэн ач холбогдолтой байсан гэж түүний охин дурсчээ.

 

Сувилагч Грета Фридман 2016 оны есдүгээр сарын 11-ний өдөр 93 насандаа хорвоог орхисон гэнэ.

 

1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр буюу Япон улс бууж өгөх нөхцөлийг хүлээн авсны дараа Нью-Йорк хотын оршин суугчид гудамжинд гарч, баярлацгаах үед Жорж Мендонс сувилагчийн дүрэмт хувцас өмссөн Грета Фридманыг анзаарч, санамсаргүй үнссэн нь гэрэл зургийн дуранд өртөж, мөнхлөгджээ. Гэрэл зургийг Альфред Эйзенштайн гэгч гэрэл зурагчин авсан бөгөөд анх “Life” сэтгүүлд хэвлэгдэн гарч байжээ.

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen