Байгаль орчны асуудлаархи олон улсын үзэсгэлэн болно

Байгаль орчны асуудлаархи олон улсын үзэсгэлэн болно

 

Энэ сарын 21-24-нд Ираны нийслэл Техран хотноо Байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний асуудлаархи олон улсын үзэсгэлэн зохион байгуулах тухай “IRIB” суваг өнгөрсөн ням гарагт мэдээлэв.

 

"Байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчийг хэмнэх тухай олон улсын энэ удаагийн үзэсгэлэнд Иран, Австри, Герман, Нидерланд болон Турк зэрэг орны 57 компани оролцоно" гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

 

Үзэсгэлэнгийн үеэр байгаль орчны салбарт шаардлагатай хамгийн сүүлийн үеийн технологиуд болон хамгийн шинэлэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах ажээ. 

 

ТЕХРАН. /Xinhua/. 

МОНЦАМЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen