АМИА АЛДСАН ЦЭРГИЙН АСУУДЛЫГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

АМИА АЛДСАН ЦЭРГИЙН АСУУДЛЫГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

 

Сар шинийн өмнөхөн Увс аймгийн Баруунтүрүүн дэх цэргийн ангид алба хааж байсан цэрэг ОХУ-ын хил давж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаачийг хил давж гараад өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа юм.

Харин ар гэрийнхэн нь хэзээ ч амиа хорлох хүүхэд биш, цэргийн ангид нь дарамт шахалт байсан байх. Түүнийг тэсвэрлэхгүй зугтаасан байх. Тиймээс хэргийн үнэн мөнийг олж өгөхийг хүссэн байгаа.

Тэгвэл энэ хэргийг Тагнуул, цагдаагийн газар хамтран шалгаж байгаа бөгөөд Тувагийн нутаг дэвсгэрт болсон болохоор тус улсаас ч шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэл өгчээ.



О.Гэрэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen