САХАРЫН ЦӨЛӨӨС ҮЛ МЭДЭХ СОЁЛ ИРГЭНШЛИЙН УЛ МӨР ОЛДЖЭЭ

САХАРЫН ЦӨЛӨӨС ҮЛ МЭДЭХ СОЁЛ ИРГЭНШЛИЙН УЛ МӨР ОЛДЖЭЭ

 

РИА Новости агентлаг  “Live Science” сайтыг иш татахдаа, археологчид Сахарын цөлийн баруун нутгаас үл мэдэх соёл иргэншлийн ул мөр илрүүлжээ гэж мэдээлсэн байна. 

Хиймэл дагуулаас хүлээж авсан ер бусын зураг болон агаараас авсан гэрэл зургууд Зүүн Английн их сургуулийн эрдэмтдийн анхаарлыг татжээ. Тэгээд малтлага хийснээр байшин савын үлдэгдэл зурагт үлдсэн байна.

Чулуугаар барьсан байшин сав нь дугуй болон тэгш өнцөгтөөс аваад хагас сар гэх мэт янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байсныг  судлаачид тэмдэглэжээ. Эдгээрээс зарим нь 630 метр хүртэл талбайтай гэнэ.

Эдгээр олдворын зориулалт болон насжилт нь одоогоор яг тодорхой биш байгаа ч,  зарим нь 1500 гаруй жилийн настай байх хэмээн үзэж байгаа ажээ.

 

С.Инда

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen