Мексикт шатахуун дамжуулах хоолой дахин дэлбэрчээ

Мексикт шатахуун дамжуулах хоолой дахин дэлбэрчээ

 

Мексикийн Идальго мужид шатахуун дамжуулах хоолойг цоолсны улмаас дахин дэлбэрэлт болсон тухай “Universal” сэтгүүл мэдээлжээ. Дэлбэрэлт болсны улмаас хүмүүс бэртэж гэмтсэн тухай мэдээлэл алга байна.

Энэ хэрэг Тлашиака хотод өнгөрсөн даваа гарагийн орой болжээ. Дэлбэрэлт болсон газар  цэргийнхэн, цагдаа нар болон иргэний хамгаалалтын албаныхан, Мексикийн төрийн өмчит “Pemex” компанийн төлөөлөгчид ажиллаж байгаа аж.

Мексикийн Батлан хамгаалахын яам энэ сарын 7-27-ны хугацаанд төрийн өмчит газрын тосны “Pemex” компанийн шатахуун дамжуулах хоолойг хууль бусаар цоолсон 1,7 мянга орчим хэргийг олж илрүүлсэн тухай өмнө нь мэдэгдсэн байна.

Идальго мужид энэ сарын 18-нд шатахуун дамжуулах хоолойноос олон зуун хүн шатахуун хулгайлж байх үед дэлбэрэлт үүссэний улмаас 115 хүн амь үрэгдсэн юм. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen