Монголын нөхцөлд тааруулан хүнсээ сонгох нь чухал

Монголын нөхцөлд тааруулан хүнсээ сонгох нь чухал

 

Орчин үеийн зөв хооллолтын онолоор насанд хүрсэн хүн хоногт 3 юмуу 4 удаа хооллох нь зохистой гэж үздэг.

Хэрэв ингэж чадвал өглөө 30%, өдөрт 35-40%, оройд 30-35% -ийг хэрэглэхээр нэг өдрийн хоол хүнсээ хуваарилах нь зүйтэй. Үүнээс 17% нь мах махан бүтээгдэхүүн, 10% нь сүү сүүн бүтээгдэхүүн, 10% жимс жимсгэнэ, 23% хүнсний ногоо, 40% гурилан бүтээгдэхүүн, үр тариа, буурцагт ургамал (шош, вандуй, эрдэнэ шиш, арвай гэх мэт) эзэлж байхаар тохируулах ба аль болох олон нэр төрлийн хүнсээс зохистой хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Монгол орны эрс тэс уур амьсгал, улиралын онцлогт тохируулан хоол хүнсээ сонгох нь чухал:

Хавар зуны улиралд сүү цагаан идээнээс гадна ургамалын гаралтай хүнс

Намар өвлийн улиралд уураг, өөх тосоор баялаг хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг

Өвөл хаврын улиралд шар луувангийн шүүс, дарсан байцаа, чацаргана болон аньсны шүүс зэргийг хэрэглэж дархлаагаа дэмжвэл зохистой.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen