100 ӨВЛИЙН ӨВГӨНИЙ ПАРАД БОЛНО

100 ӨВЛИЙН ӨВГӨНИЙ ПАРАД БОЛНО

 

Хүслийн шинэ жил хаяанд ирж, хүн бүр хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байна. Тэгвэл баярын уур амьсгалд хүч нэмэхээр Баянгол дүүргийн 100 Өвлийн өвгөн, 100 цасан охин ирж явна.

Тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 23 хороодыг хамарсан "100 ӨВЛИЙН ӨВГӨН”-ий парадыг Баянгол дүүрэг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Парад маргааш буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны 12:00 цагт Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл аялах юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen