Мөрдөн байцаах албаныхан шинэ байрандаа орлоо

Мөрдөн байцаах албаныхан шинэ байрандаа орлоо

 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болов.

72 жилийн түүхтэй Мөрдөн байцаах албаны хамт олны хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлогийг тусгайлан харгалзаж, албаны бэлэн байдлыг бүрэн ханган, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулах орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тохижуулсан шинэ барилгаа хүлээн авчээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа газар агентлагуудын удирдлага болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, даргын зөвлөлийн гишүүд болон Мөрдөн байцаах албаны үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид оролцжээ.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Энэхүү барилга ашиглалтад орсноор Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба хаагчидын ажиллах, бие бялдраа хөгжүүлэх таатай орчин бүрдэж байна. Цаашид бид иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө хичээн ажиллах болно.



Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим,  автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч Бялдаржуулах болон Албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна" гэв.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen