ЖДҮ-чдэд хариуцлага тооцох боломж Үндсэн хуульд бий юу

“Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг өнөөдөр МУИС-ийн номын санд болно. Хэлэлцүүлгээр хуульчдын нийгмийн хариуцлага, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж, захиргааны хууль бус акт /шийдвэр/-ын улмаас зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээх гарцыг ярилцах юм. Мөн албан тушаалтны хууль бус шийдвэрийн үр дагавар ба хариуцлага, мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, тэдгээрийг зохицуулах хуулийн ямар боломж бий эсэх талаар ярилцана.

Энэ үеэр ЖДҮ-ээс зээл авсан албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж болох тухай гаргалгааг хуульчид танилцуулахаар төлөвлөжээ. Өдгөө ЖДҮ-ээс зээл авсан сайд болон УИХ-ын гишүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх үндэслэлээс өөрөөр ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох боломжгүй гэдгийг тайлбарлаж буй.

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen