Жейсон Момоа: Би хүчирхэг, ууртай харагддаг ч аалзнаас айдаг

Жейсон Момоа: Би хүчирхэг, ууртай харагддаг ч аалзнаас айдаг

 

“Хаан ширээний тоглоом” киноны од, жүжигчин Жейсон Момоа өчигдөр “Candy” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Aquaman” кинонд тоглосон юм. Уг бүтээл энэ сарын 21-нд нээлтээ хийнэ.

 

 

-Таны гол дүрийг бүтээсэн кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Сэтгэл хөдөлж байна уу?

 

-Мэдээж хэрэг. Сэтгэл хөдлөхийн аргагүй үйл явдалтай учирсан бүтээл учир.

 

-Нээлтээ хийхээсээ өмнө киногоо үзсэн биз дээ?

 

-Үгүй ээ. Би ер нь киногоо өмнө нь үзэх тун дургүй. Нээлтийн өдөр шинэхэн мэдрэмж авах дуртай. Киногоо өмнө нь үзчихвэл нээлтийн өдөр нойр хүрээд байна биз дээ. Дараа дараагийн үйл явдлуудыг нь урьдчилан мэдээд яг л шидтэн шиг. 

 

-Байж л болох хувилбар. Гэхдээ алдаа дутагдал гаргасан гэдгээ шалгадаг биз дээ?

 

-Би багтаа итгэж байна. Найруулагч, зургийн даргадаа итгэж байна.

 

-Киноны ихэнх үйл явдал усанд өрнөдөг. Зургийн авалтын үед бэрхшээл гарсан уу?

 

-Их сайн сэлж сурсан. Бас усанд удаан хугацаанд амьсгалаа түгжиж сурсан. Их сэтгэлийн зориг тэвчээр шалгасан олон хэсэг бий. Гэхдээ бүх үзэгдлийг зөвхөн усанд аваагүй. Далайн ёроол мэт ертөнцөд авсан. Тэр нь илүү хялбар.

 

 

-“Aquaman” кинонд тоглохыг яагаад зөвшөөрсөн вэ?

 

-Зохиол надад таалагдсан. Мөн хамтран тоглосон уран бүтээлчид их таалагдсан. Ер нь бүгд л надад таалагдсан. Нэгт энэ дүрийг надаас илүү бүтээх хүн байхгүй. Энэ дүрийг би л бүтээж чадна.

 

-Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Эмбер Херд таны хамтрагчаар тоглосон. Түүнтэй хамтран ажиллах таалагдсан уу?

 

-Тийм ээ. Эмбер бид хоёр маш сайн хамтран ажилласан.

 

-Тэр их үзэсгэлэнтэй. Та санал нэгдэж байна уу?

 

- Тийм. Гэхдээ би хуримаа хийгээд удаагүй байна. Өөр бүсгүйн талаар ярихад арай эрт бус уу. /инээв/

 

-Таны гэргий Лиза Бонет сайн биз дээ. Та хоёр хуримаа хийгээд жил болж байна?

 

-Миний анхны хайр бол Лиза. Би түүнийг анх хараад л дурласан. Тэр цагаас л түүнийг алдахыг хүсээгүй.  

 

-Таны хүүхдүүд Лола, Волф нар аавынхаа шинэхэн уран бүтээлийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

 

-Тэд маш их баяртай байгаа. Анх удаагаа зэрэгцэж суугаад аавынхаа киног үзэх гэж байна. /инээв/ Учир нь “Хаан ширээний тоглоом” кино хүүхдүүдтэй зэрэгцэж суугаад үзэх кино биш. Та бүхэн ойлгож байгаа байх.

 

 

-Волф таны бага насанд тоглосон.

 

-Тийм ээ. Түүний ур чадвар намайг гайхшруулсан.

 

-Та бодит амьдрал дээрээ ч их хүчирхэг нэгэн гэж боддог. Санал нэгдэж байна уу?

 

-Яахав байж болох л хувилбар байна.

 

-Таны гадаад төрх их сүрлэг?

 

-Тийм ээ. Гэхдээ би сүүлийн 10 жил тасралтгүй спортоор хичээллэж, биеийнхээ хөгжилд их анхаарлаа хандуулсан.

 

-Таныг айлгах амаргүй байх.

 

-Үгүй дээ. Би шавьжнаас их айдаг. Тэр тусмаа аалз.

 

-Үгүй байлгүй дээ. Аалз гэнэ ээ. Тийм хүчирхэг залуу мөртлөө юу?

 

-Би хүчирхэг, ууртай харагддаг ч аалзнаас айдаг. Энэ бол үнэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen