Хамгийн сонирхолтой түрэмгийлэн эзлэлтүүд... /түүхээс/

Хамгийн сонирхолтой түрэмгийлэн эзлэлтүүд... /түүхээс/Дайны түүхэнд байж боломгүй гэмээр ч нэгэнт түүхийн үнэн болж хоцорсон хэд хэдэн тулааны тактик байдаг аж. Байгалийн үзэгдэл ашиглах бол байнга байсан ч амьтан, сүсэг бишрэл ашиглан эзлэж байсан сонирхолтой түүх, түүхэнд дөрвөн тохиолдол байдаг гэнэ.

 

1. Персийн захирагч Камбис 2, МЭӨ 525 онд Египетийг эзлэх Пелусийн тулаанд зураач Полиэнд зарлиг болгон, мууран толгойт Тота бурхан, дарь эх Баст бурхан, нохой толгойт Анубис бурханыг зурж Египетчүүдийн өмнө өрөхийг тушаасан байна. Эдгээр амьтад Египетчүүдийн гол шүтээн байдаг ба эдгээр амьтдыг алсан хүн нүгэлд унадаг хэмээн итгэдэг учир түүнд мөргөж ариун ёс үйлдэж байхад, ардуур нь хотыг эзлэн түрэмгийлсэн байдаг.

 

2. Дэлхийн 1 р дайнд Германы усан доогуур хөвөгч байлдааны хөлөг Европ руу дайралт хийв.
Их өлсгөлөн Британичуудыг хүчгүй болгож байх үед засгийн газраас алх, уут ашиглан тэмцэх тушаал өгсөн байв. Артиллерийн тусгай багийн хэсэг цэргүүд салаар явж,цүнхэндээ алх хийн усны гүн лүү орж шумбагч хөлгөөс хагалж болох бүгдийг хагалдаг байв. Үүний ачаар 16 шумбагч хөлөг байлдааны үүрэг гуйцэтгэж чадаагүй байна.

 

3. МЭ 860 онд Викинчүүд хотыг эзлэхдээ Ромын модон морины түүхтэй төстэй арга бодож олсон байв.
Дайны ахлагч үхсэн болж хэвтсэн ба түүний морин цэрэг ахлагчаа оршуулах ёс үйлдэж байв.
Хотынхон үүдээ нээн харцгааж байх хооронд уулгалан дайрч эзэлсэн байдаг.

 

4. Тимур Тамерлан буюу Төмөр хаан. Төв Азийг байлдан дагуулагч, Түүхэнд чухал үүрэг гуйцэтгэсэн их хаан Энэтхэгийн Дели хотыг 1398 онд сонирхолтой аргаар эзлэн авсан байдаг. Энэтхэгийн 120 заантай их хааны шилдэг тулаанчидтай байлдах болов. Төмөр хаан тэмээн хөсгийг авч явдаг байсан ба ачаа тэгнэсэн тэмээдээ цуглуулан байлдахаар болсонд Энэтхэгийн хаан юманд үл бодсон байв.
Гэвч ойртон очуут хуяг дуулгаар бүрэн агссан цэргүүд тэмээнийхээ ачаанд гал тавьж заант цэргүүд руу дайран зааны сугаруу жадаар хатгаж хэдхэн цагийн дотор үнсэн товрог болгож орхисон учир хотыг маш хурдан эзлэсэн байв.

 

СайханУул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen